SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Аниргүй

“Аниргүй ертөнцийн асуулт, хариулт” гэж юу вэ?

Рамдаас Катйа Баба гэдэг сэтгэл зүрхний Багшийг шавь нартаа сургаал ном айлдаж байх үед нь Бижойкришна гэдэг нэгэн эрэлчин түүнтэй очиж уулзжээ. Шавь нар нь Багшаасаа асуулт асууж байхад Бижойкришна чимээгүй сууж байв. Түүнийг явахаар зэхэхэд шавь нар, “Манай Багштай уулзах гэж та холын тосгоноос ирсэн. Танд асуух асуулт байхгүй гэж үү?” гэцгээв.
“Би Багшаас олон асуулт асуусан. Асуусан болгонд минь Багштан дотоод аргаар хариулсан” гэж Бижойкришна хариулав.
Рамдаас инээмсэглээд, “Нээрээ тийм шүү” гэж хэлэв.

Асуултыг аниргүй асууж, хариултыг аниргүй хэлэхэд тэдгээрийн аль аль нь маш хүчтэй байдаг. Учир нь асуулт хариулт хоёулаа аниргүй зүрхнээс үүдэж, аниргүй зүрхэнд хүрдэг юм. Асуулт хариулт аниргүй биш бол тэдгээрийн аль алинд нь ямар нэг зүйл нэмж хачирлахыг ухаан хүсдэг. Гэвч ухааны нэмэх тэр зүйл нь эргэлзэл тээнэгэлзэл шингэсэн урам мохоох чанартай байдаг. Ухаан оролцсон зүйл аяндаа үүдэн төрсөн чанараа алддаг учраас зүрхний дотор, зүрхний хамт, зүрхний тулд орших бодит туршлагаас хавьгүй доогуур чанартай болдог. Зүрхэнд аяндаа үүдэх чанар ноёлдог юм.