SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Гэрэл

Та "Гэрэл" гэдэг үгийг олонтаа хэрэглэдэг. Гэрэл гэж чухам юу вэ?

Ерөнхийдөө Гэрлийг бурханлаг хишиг гэж нэрлэж болно. Үнэндээ бол сайн сайхан бүхэн бурханлаг хишиг билээ. Дотоод сэтгэлийн ертөнцөөс үзвэл эрэлчин хүнд юу байна, эрэлчин хүн өөрөө хэн байна тэр бүхэн хэтийдсэн Дээдгэгээнээс хариу горилон хүлээлгүй хүртээсэн бурханлаг хишиг юм.

Гэрэл гэдэг үгээр би гэгээрлийг илэрхийлдэг. Тэрхүү гэгээрэл эхлээд Бурханыг тунхаглагч сүнсийг гийгүүлж, дараа нь тэмүүлэлт зүрх, эрэн хайгч ухаан, эрч хүчит тамир, сэргэсэн биеийг ээлж дараагаар гийгүүлнэ. Дотоод зөн билгийн мэлмий буюу гурав дахь нүдээ нээж чадвал та тэрхүү Гэрлийг харъя гэж хүс-сэн цагтаа харах чадвартай болоод зогсохгүй өөрөө тэрхүү Гэрэл болон хувирч, түүнийг орчлон хорвоод түгээн дэлгэрүүлэх болно.

Гэрэл бол дотоод сэтгэлийн хамгийн их хэрэгцээтэй чанар боловч харамсалтай нь эрэлчид түүнийг хамгийн бага хүсэмжилдэг. Амгалан, Жаргалан, Эрч хүчийг тэд хүсэмжлэн дуудах боловч Гэрлийг зорин тэмүүлэх нь тун ховор. Бурханлаг Гэрэл өөрсдийг нь гэгээрүүлнэ гэдгийг ухаарахын оронд хязгаарлагдмал, төгс бус сэтгэхүйдээ баригдаж, байгаа бүхэн нь илчлэгдэнэ гэж айдаг. Гэвч бурханлаг Гэрэл тэдний элдэв явдлыг илчлэхгүй. Бурханлаг Гэрэл хүн төрөлхтнийг бүх төгөлдөр бус чанартай нь хамт тэврэн угтаж, амьдралыг нь бурханлаг болгон хувиргахын тулд хүнд буй харанхуй мунхаг бүгдийг гэрэлтүүлэн гийгүүлдэг.