SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Бурханы Таалал

Бурханы Тааллыг хэрхэн мэдэх вэ?

Бурханы Тааллыг баттай мэдэхийн тулд чин сэтгэлээсээ бясалгал үйлдэж, ухамсрын асар өндөр дээд ертөнцөд хүрэх хэрэгтэй. Ухамсрын өндөр дээд ертөнцөд хүрэхэд бодол санаа бүрмөсөн зогсож, ухааны ертөнц хойно хоцорно.

Тийнхүү хэрэв бид Бурханаас ямар нэг айлдвар сонсохыг хүсвэл тэр нь маш яруу зөөлнөөр сонсогдох юмуу, зүрхний дотор гэрэлт баганан дээр уншигдахуйц байдлаар тодорч үзэгдэнэ.

Бурханы Тааллыг мэдсэнийхээ дараа хэрэв өндөр дээд ухамсраа хадгалж чадвал ухаан бодолд урамтай, урамгүй санагдах ямар ч айлдвар байсан хамаагүй, ухааны нөлөөнд автахгүй. Ердийн ухамсарт байх үедээ бид ямар нэг байдлаар хүсүүштэй эсвэл хүсэшгүй үр дүнг урьдаас төсөөлөн дүрсэлчихсэн байдаг. Тэгээд тухайн зүйл амжилттай байх болно гэсэн айлдвар сонсогдвол баярлаж, ухаан санаанд тааламжгүй зүйл сонсогдвол гутардаг. Гэвч хэзээ нэгэн цагт асар өндөрт хүртлээ хөгжих цагт маань тааламжгүй үр дүн гарахаар мэдээ сонсогдсон ч сэтгэлээр унахгүй. Харин ч Бурханы Тааллыг мэдсэн болохоор түүнийг баяртайгаар хүлээн авах болно.

Бурханы Таалал нь хүний ухааны хүрч чадахаас хязгааргүй өндөрт байдаг. Бурхан ямар ч хуулинд үл захирагдана. Тэрбээр хязгаартайн дотор Хязгааргүйг мэдрэхийг хүснэ. Тэрбээр үхлийн зүрхэн дотор Үхэлгүйн тухай айлдварыг буулгаж ирэхийг хүснэ. Сэтгэл зүрхний Багш гэдэг бол Бурханы төлөөлөгч. Цаглашгүй өгөөмөр Сэтгэлээрээ Бурхан бээр түүнд хязгааргүй Амгалан, Гэрэл, Жаргаланг өгөн соёрхох бөгөөд хүртсэн энэ хишгээ тэрээр хүн төрөлхтөнтэй хуваалцахыг хүсдэг.