SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x

Багш шавийн барилдлага

Гүрүдээ итгэх итгэл хир чухал вэ?

Итгэл бол маш чухал. Шавь хүнд Багшдаа итгэх хязгааргүй итгэл хэрэгтэй. Багшдаа үнэмшиж итгэнэ гэдэг хүний ухаан бодлын хувьд хэцүү хэрэг байж болно. Харин тэмүүлэлт зүрх бол дотоод болон гадаад ертөнцөд Багшийн үйлдэж буй бүхэнтэй нэгдмэл байдаг. Эрэлчин хүн үргэлж зүрх сэтгэлээ түшин амьдрах нь зүйтэй. Багшдаа итгэнэ гэдэг нь Бурхан энд тэнд, хаа сайгүй оршдог болохыг мэдрэхийн нэр.

Аян замын эхэнд Багш гэдэг нь завьчин байдаг, завь ч болдог, мөрөн гол ч болдог. Аян замын төгсгөлд Багш гэдэг Зорилго болж хувирдаг. Анхлан эхлэгч эрэлчин бээр Багшийг завь юм байна гэж харна. Ухаан бодлын саадыг даваад Багш бол завьчин юм байна гэж харна. Багштайгаа цаг үргэлж нэгдмэл болохынхоо цагт түүнийг мөрөн гол юм байна гэж ухаарна. Багшийнхаа төгс төгөлдөр зэмсэг нь болоод түүнийг Зорилго юм байна гэж ухаарна. Цаг нь ирэхэд тэрхүү шавь ч бас Багшийн дүрд тоглох болно. Учир нь хөгжил дэвшил нь өөрийгөө өгөхүйн ертөнцөд ч, Бурхан болохуйн ертөнцөд ч үргэлжлэх ёстой байдаг юм.