SriChinmoy.org
mn More about Sri Chinmoy
x
Sri Chinmoy

Power of love2.jpg

Шри Чинмой бол хамаг амьдралаа хүн төрөлхтний төлөө зориулсан сэтгэл зүрхний Багш юм. Тэрбээр АНУ-ын Нью Йорк хотноо 1964 оноос хойш 43 жил амьдран суухдаа залбирал бясалгал болон утга зохиол, хөгжим, уран зургийн бүтээлүүдээрээ дамжуулан хүн төрөлхтнийг урамшуулж, хүн төрөлхтний төлөө үйлс зүтгэлээ зориулахыг ямагт эрмэлзэж ирсэн билээ.

Шри Чинмойн энгийн, ариун, гэрэл гэгээтэй үйлсийн тухай өгүүлсэн энэхүү вебсайт танд урам хайрлана гэдэгт бид найдаж байна.

АГУУЛГА

Үйлс
Шри Чинмойн үйлсээс: Шри Чинмой хэл соёл ялгаатай улс түмнүүд болон хүн ардын эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө амьдрал үйлсээ зориулсан юм. Уран зураг, утга зохиол, хүмүүнлэгийн хөтөлбөр гээд үйлс бүтээл бүхнээр нь түүний энэ эрхэм зорилго нь эрч хүчтэй байдлаар илрэн гардаг байлаа.

Даян дэлхийн Эв найрамдлын Гүйлт
Эв найрамдлын гүйлт бол Шри Чинмойн санаачилсан улс түмнүүдийн найрамдал нөхөрлөл, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготой дэлхий дахинаа явагддаг галт бамбартай буухиа гүйлт юм. Анх 1987 онд зохиогдож эхэлснээс нь хойш энэхүү гүйлтэнд янз бүрийн үндэс угсаа, шашин шүтлэг, соёл уламжлалтай сая сая хүмүүс нэгдэн оролцсон юм.

Хүндэтгэлийн үгс
Хүндэтгэлийн үгс. Шри Чинмой улс орнуудын удирдагчид, элчин сайдууд болон нэр хүндтэй хүмүүстэй уулзаж, хорвоо дэлхийг улам төгөлдөр сайхан газар болгох эрмэлзлээсээ хуваалцаж ирсэн. Тэдгээр хүмүүсээс Шри Чинмойд зориулсан хүндэтгэлийн үгсээс түүвэрлэн нийтлэв.

Шри Чинмойн намтар
Шри Чинмойн товч намтар . Шри Чинмой 1931 онд Энэтхэгийн Бенгал мужид мэндэлсэн ба 1964 онд Нью Йорк хотноо хүрэлцэн иржээ. Тэрбээр 2007 онд таалал төгсөх хүртлээ Нью Йорк хотноо амьдран суусан юм.
 

УРАМШИХУЙ

Шри Чинмойн дүрс бичлэг
Шри Чинмойн дүрс бичлэг: Бясалгал, лекц, концерт, спорт гээд Шри Чинмойн олон талт үйлс бүтээлийг нь эндээс үзээрэй.

Шри Чинмойн хөгжим
Шри Чинмойн Радио: Шри Чинмойн бясалгалд зориулсан аялгуунуудыг нь эндээс сонсож болно. Энд Шри Чинмой болон бусад хөгжимчдийн бичлэгүүд байгаа.

Аниргүй бясалгал: Видео
Шри Чинмойтой хамт бясалгал үйлдэцгээе Шри Чинмой ТВ-г үзэж, дотроо аниргүйг сонордож, бясалгалын эрдэмд суралцацгаая.

Зохиол бүтээл
Зохиол бүтээл. Сэтгэл зүрхний амьдралын тухай өгүүлсэн Шри Чинмойн зохиол бүтээлүүдийг нь эндээс уншаарай.

ОНЧ МЭРГЭН ҮГ

Бидний санаа зорилго зөв байж
Бусдын сайн сайхан чанарыг
Дэмжин тэтгэхийн цагт
Бидний энэ хорвоо
Урагшлан хөгжих болно.

Шри Чинмойн Зүтгэлийн Далан Долоон Мянган Мод, 15-р дэвтэр номноос
2009 оны 12 сарын 24-ны Пүрэв гарагт 06.00 цагт тавив.

ХАВСРАЛТ

Шри Чинмойн лекцүүд
Дорнодын зүрх сэтгэл, Өрнөдийн оюун ухааны нэгдэл 1-р хэсэг
Дорнодын зүрх сэтгэл, Өрнөдийн оюун ухааны нэгдэл 2-р хэсэг
Дорнодын зүрх сэтгэл, Өрнөдийн оюун ухааны нэгдэл 3-р хэсэг
Орон орны их дээд сургуулиудад түүний уншсан лекцүүдийн еэмхтгэлийг эндээс уншаарай. (Англи хэлээр)

Хөөр баяртай яваарай
Өглөөн цагаар өөртөө юу байгааг үзээд хөөр баяртай яваарай. Үдшийн цагаар хэн болсноо үзээд хөөр баяртай яваарай. Хөөр баяртай яваарай! Гоморхож бүү тэрсэлд. Гоморхож хэн тэрсэлднэм хэмээвээс таны дотор байх харалган гуйранч тэгдэг юм. Гоморхож та тэрслэхдээ мунхгийн балчигт хөлбөрдөг юм. Гоморхож тэрсэлдэхээ зогсоохын цагт хамаг дэлхийн нөхцөл боломж бүхэн таны өмнө дэлгэгдэх агаад Бурхан бээр танд "Тэмүүлэл" хэмээх шинэ алдрыг хайрлана. Тэмүүлэл хэмээвээс гэрэл, баясгалангийн ертөнцөд дээдийн эрдэнэ билээ.
дэлгэрэнгүй унших

Шри Чинмойн бүтээлээс 2010 оны 2 сарын 19-нд 6.00 цагт тавив.

Талархалт сэтгэл
Бусдаас ирж буй хишгийг үнэлэх чадваргүй байгаа нь бидний талархалгүйн шинж. Бусдын хишгийг санаатайгаар үнэлэхийг хүсэхгүй байгаа нь бидний талархалгүйн шинж.  Талархал гэдэг оршоомж, бусдаас ирж буй хишиг, бусдын хайр, халамжийг олж харан  түүнийг  бид хүлээж авч буйг хэлнэ. Талархлаа илэрхийлэх эгшин бүр бид өөрсдийн зүрхийг тэлнэ.

дэлгэрэнгүй унших

Шри Чинмойн бүтээлээс 2009 оны 4 сарын 25-нд 6.00 цагт тавив.

Ухамсар
Ухамсар гэдэг бидний хамгийн дээд, хамгийн гэгээн мөн чанарыг хамгийн доод, харанхуй чанартай маань холбож байдаг дотоод оч, дотоод хэлхээс, алтан аргамж юм. Ухамсар гэдэг Тэнгэрийн орон дэлхий хоёрыг холбогч холбоос.
дэлгэрэнгүй унших

Шри Чинмойн бүтээлээс 2009 оны 4 сарын 23-нд 6.00 цагт тавив.